АСУУЛТ: Өмнөговь аймгийн төсвийн хэдэн хувийг Тавантолгой ХК-ийн ногдол ашиг бүрдүүлдэг вэ?
Datastory · 2024-02-26 · Уншсан: 243

ХАРИУЛТ: Тавантолгой ХК 2007 оноос хойш 695.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан байдаг аж. Үүний 51% буюу 356.5 тэрбум төгрөгийг өмнөговьчууд орон нутгийнхаа төсвөөр дамжуулан хүртсэн байна.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ногдол ашиг өнгөрсөн 16 жилийнхугацаанд аймгийн төсвийн дунджаар 27%-ийг бүрдүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд аймгийн төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр ногдол ашгийн эзлэх хувь буурч байна.

Эх сурвалж:

Уул уурхайн нөлөөллийн тухай "МЭДЛЭГТ ХӨТЛӨХ 50 АСУУЛТ БА ХАРИУЛТ" номноос